Monday 13 October 2008

Би

Би эхийн бүлээн сүү амлаж өссөн ээж аавын энэрэл хайраар дутаагүй жирийн л нэг охин. Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл зорилго гэж байдаг түүндээ хүрэх гэж тэмүүлж яваа нэгэн. Саяхан Их сургуулиа төгсөөд одоо л нэг мэргэжилээрээ ажиллах гэж будилж явна. Их сургуульд байхдаа тийм ч онц сурдаггүй байсан болохоор мэдэхгүй чадахгүй зүйл их байна өө. Энэ үед л ямар арчаагүй нэгэн болохоо мэдэрч өөрийгөө чамлаж суух юм. Тийм ч хүн ховорхон биз. Гэхдээ яаг ийм л үед хүн хурцлагдаж ирлэгддэг юм шигээ. Хүнд хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл л байвал чадахгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй байх гэж боддог. Ажил болохгүй болохоор уур хүрээд ажил дээрээ хэд хэдэн удаа нулимс унагаагаад авсан удаатай хэхэхэ. Надад сурч мэдэх зүйл ч арвин байнөө. Санаж явахад бүтнэ гэж нэг сайхан үгээр урам авч явдаг хүн дээ. Би гэдэг хүн нэг урам ороод зүтгэхээрээ нэлээн махруу зантай харин урам хугарсан үедээ хийж байгаа зүйлээ шууд л орхидог жаахан гөзүүд. Энэ зангаа засах гээд чадахгүй л явна. Гэхдээ би чаднаа заавал зорьсон зорилгодоо хүрэх болно. Би гэдэг хүн өөрийнхөө ирээдүйгээ өөрөө зохиож өөрөөрөө амьдрахыг хүсдэг эрх дураараа зантай. Хэн нэгэн хүнд чичлэгдэж амьдрахыг хүсдэггүй тийм ч болохоор хүлцэнгүй байдалыг тэвчдэггүй. Хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг болохоор олон хүнийг гомдоож явсан байхаа. Найзуудынхаа дунд хөгжилдөж, тэд нараасаа эрч хүчийг авдаг. Надад урам зориг эрч хүч энерги өгч чаддаг олон сайхан найзууд бий. Тэд нараараа бахархаж сэтгэл дүүрэн явдаг. Зогсоож болдоггүй цаг хугацаа урсан өнгөрсөөр л ..... миний бяцхан ертөнц түүнийг даган мөн л үргэлжилсээр ....

No comments: