Wednesday 7 January 2009

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг 
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! 
Хамгийн сайн хүмүүс гэж 
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! 
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч 
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... 
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч 
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... 

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч 
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! 
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч 
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай! 
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч 
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна 
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч 
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! 
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч 
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! 
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч 
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай 
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай 
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай 
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт 
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!... 
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай 
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ... 
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч 
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!... 

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь 
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!... 
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай... 
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!... 
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи! 
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи ! 
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм 
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ... 

Monday 22 December 2008

Өнөөдөр

Өнөөдөр амралтын өдөр. Гадаа гэртгүй нэг л хүйтэн зэврүүн байна. Японд өвөл нь бороо ороод л сонин байгаа биз. Миний монголын нэг сэрүүхэн бороотой намрын өдрүүд шиг л. Би саяхныг хүртэл багадаа үзэж байсан ОШИН гэдэг киноноос их л цастай улс юм байна ийм их цаснаар ямар нимгэн явдаг улс вэ гэж гайхаж төсөөлсөөр л явж байсан хэ хэ. Тэгтэл цас гэдэг зүйлийг одоохондоо хараагүй л явна. Одоо ч монголд маань тачигнаж байгаадаа хэхэхэ. 
        Саяхныг хүртэл япон хэлний шалгалт гэж шаналан арайхийж нэг шалгалтаа өгчихөөд за одоо л нэг гэж бодож байтал дараагийн шалгалт заавал өгөх ёстой гэнээ. Нэг өдөр дарга маань дуудаад японы эдийн засгийн хямралаас шалтгаалаад компаниудын байдал ерөнхийдөө муу байгаа. Тийм болохоор одоохондоо ажил байхгүй. 4 сард 基本情報技術試験(IT engineerийн шалгалт) болно. Тэр шалгалтанд заавал тэнцэх хэрэгтэй гэсэн. Одооноос эхлээд шалгалтандаа бэлдээрэй がんばってくださいгээд л хэлүүлээд авсан. Тийм болохоор өгөхгүй л бол болохгүй. өдөр болгон за шалгалт гэж бодсоор л явах нь нэг бодлын дарамттай ч юм шиг, нэг бодлын нэг зүйлд зориод зорилго чиглэлтэй ч юм шиг. За мэдэхгүй ээ ойлгох ч юм алга. Ингээд л Боко гэдэг охин шалгалтандаа бэлдэхээс. Шалгалтанд бэлддэг номыг нь авсан бүгд л арзаасан ханз. Хараад л дотор муухай оргисон. Гэхдээ оргилоо гээд яах ч билээ заавал өгөх ёстой зүйл болохоор. Энэ шалгалт нь их л олон хүрээг хамарсан нилээн чанга шалгалт юм шиг байгаан. Гэхдээ яахав үзээд л алдий. 

Tuesday 28 October 2008

Миний эх орон

Би сая блог үзэж байгаад нэг найзынхаа блогоос энэхүү шүлгийг уншлаа. Шүлэг бичиж үзээгүй ч унших дуртай болохоороо хуулаад тавьчихлаа baji блогоос.  

Ж.Мөнхбат : Дутах эс дутахын шүлэг

Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд
Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хүртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагүй ээ!
Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины үнэ мэдэхгүй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илүү үрсийнхээ сүнсийг
Уулс дундаа бүвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ  
Надаар дутаагүй эх орноороо харин
Насаа үдтэл би дутаж амьдарна
Хэнз яргуй аргалын үнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сүү дусаасан учралын харгуйтай
Дөрвөн улиралаар нь үргэлж би дутдаг аа
Сүүлчийн амьсгал нь толгод болсон
Ааваараа би дутдаг
Сүүн цацал бүхэн нь цэцэг болсон
Бурхан ээжээрээ дутдаг
Морь буусан дөрвөн бэрхээр заяаг минь тэгшилсэн
Монголоороо би дутаж амьдрахын учир
Сүүдрээ дэвсэж элгэнд чинь нойрсохдоо ч
Сүнс минь танаар л дутна, эх орон минь ээ

Thursday 23 October 2008

日本語

Би одоо арлын япон улсад япон хэл сурч байна. Япон хэл үнэхээр хэцүү юмаа. Дээр нь бас хэлний авяьасгүй гэж байгаа. Өөртэйгөө адилхан хүмүүст хэрэг болох боловуу гэж бодон энэхүү зүйлийг бичиж сууна. Магадгүй хэрэгтэй гэж бодсон нэг нь тэмдэглээд авбал илүүдэхгүй л байх тээ. Харин мэддэг нэг нь уншаад юу биччихсэн юм бэ гэж мунхаг намайг битгий шоолоорой. Энэ таньд биш япон хэл анхлан сурч байгаа хүмүүст л зориулсан юм шүү. Япон хэл катакана, хирагана, ханз гэсэн 3 үсэгтэй байдаг юм билээ. Арзайсан ханз хараад л миний дотор муухай оргидог. Япон хэл хэтэрхий төвөгтэй юм шиг санагдсан. Адилхан дуудлагатай үг олон байдаг түүнийг нь зөвхөн ханзаар л ялгаж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ханз гэдэг юмыг сурахгүй л бол болохгүй байгаа биз. Жишээ нь:
      
せいかく
  • 性格 – зан ааш, шинж чанар
  • 正確 – зөв
  • 精確 – зөв нарийн
  • 製革 – арьс шир боловсруулах, арьс элдэх

しめる

  • 閉める –хаах
  • 占める –эзлэх
  • 湿る   –норох, чийгтэх
  • 締める –уях үдэх, зүүх, чангалах

Япон хэлний бас нэг төвөгтэй зүйл нь хүндэтгэлийн үг хэллэг. Би өөрөө ч заримых нь учрийг одоо хүртэл ялгадаггүй. Хүндэтгэлийн хэлбэр, өөрийгөө дарж хэлэх хэлбэр, аисацу гээд л тэд нарийг нь хооронд хольж хутгаад сайхан бантагнуулж өгнө. Үүнийгээ хамгийн чухал гэж ярьдаг их л соёлтой хүмүүс юм шиг байгаан. Манай монгол ямар тийм юм байх биш ажил дээрээ байхдаа Та ядарч байна уу, Та ядарсан байхдаа гэж үргэлж хэлдэггүй л биз дээ. Харин энд хаа нь л явна хэлэхгүй л бол болохгүй. Жишээ болгож хэдэн үг бичье.

普通語 尊敬語 謙譲語

энгийн хэлбэр хүндэтгэлийн хэлбэр өөрийгөө дарж хэлэх хэлбэр

います-байх いらっしゃいます, おいでになります おります

します -хийх なさいます いたします

行きます-явах いらっしゃいます 参ります, 伺います

言います-хэлэх おっしゃいます 申します, 申し上げます

聞きます-сонсох お聞きになります 伺います, 承ります

見ます-үзэх ご覧になります 拝見いたします

Би одоо http://www.iknow.co.jp/ сайтнаас хичээллэж байгаа англи хэл жаахан л мэддэг байхад хангалттай. 2000 үг ханзтай нь хурдан хугацаанд цээжилж болохоор их гоё сайт шүү найзуудаа ороод үзээрэй. 

Monday 13 October 2008

Би

Би эхийн бүлээн сүү амлаж өссөн ээж аавын энэрэл хайраар дутаагүй жирийн л нэг охин. Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл зорилго гэж байдаг түүндээ хүрэх гэж тэмүүлж яваа нэгэн. Саяхан Их сургуулиа төгсөөд одоо л нэг мэргэжилээрээ ажиллах гэж будилж явна. Их сургуульд байхдаа тийм ч онц сурдаггүй байсан болохоор мэдэхгүй чадахгүй зүйл их байна өө. Энэ үед л ямар арчаагүй нэгэн болохоо мэдэрч өөрийгөө чамлаж суух юм. Тийм ч хүн ховорхон биз. Гэхдээ яаг ийм л үед хүн хурцлагдаж ирлэгддэг юм шигээ. Хүнд хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл л байвал чадахгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй байх гэж боддог. Ажил болохгүй болохоор уур хүрээд ажил дээрээ хэд хэдэн удаа нулимс унагаагаад авсан удаатай хэхэхэ. Надад сурч мэдэх зүйл ч арвин байнөө. Санаж явахад бүтнэ гэж нэг сайхан үгээр урам авч явдаг хүн дээ. Би гэдэг хүн нэг урам ороод зүтгэхээрээ нэлээн махруу зантай харин урам хугарсан үедээ хийж байгаа зүйлээ шууд л орхидог жаахан гөзүүд. Энэ зангаа засах гээд чадахгүй л явна. Гэхдээ би чаднаа заавал зорьсон зорилгодоо хүрэх болно. Би гэдэг хүн өөрийнхөө ирээдүйгээ өөрөө зохиож өөрөөрөө амьдрахыг хүсдэг эрх дураараа зантай. Хэн нэгэн хүнд чичлэгдэж амьдрахыг хүсдэггүй тийм ч болохоор хүлцэнгүй байдалыг тэвчдэггүй. Хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг болохоор олон хүнийг гомдоож явсан байхаа. Найзуудынхаа дунд хөгжилдөж, тэд нараасаа эрч хүчийг авдаг. Надад урам зориг эрч хүч энерги өгч чаддаг олон сайхан найзууд бий. Тэд нараараа бахархаж сэтгэл дүүрэн явдаг. Зогсоож болдоггүй цаг хугацаа урсан өнгөрсөөр л ..... миний бяцхан ертөнц түүнийг даган мөн л үргэлжилсээр ....

Wednesday 8 October 2008

Сайн байцгаана уу найзуудаа та нартаа энэ өдрийн мэнд хүргэе Найз нь энэ өдрөөс эхлэн блог хөтлөхөөр шийдлээ. Блог бүр өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Харин би ямархуу өнгө аястай блог бичих вэ гэж бодсоны эцэст ямар нэгэн чиглэл барилгүйгээр зөвхөн өөрийнхөө бичье гэж бодсон зүйлээ л бичихээр шийдлээ. Миний бяцхан блогт зочилж байгаарай найзуудаа!